Дотор мах бол хамгийн шимтэй хоол юм. Манайхан малыг сүүлийн үед амьдаар гаргаж худалдаалж байна. Энэ нь яваандаа дотор мах олдохоо байж үнэд улам орно гэсэн үг. Түүний шим үнэхээр баялаг. Дотор махыг хэрэглэж байхад үнэтэй авч байгаа биологийн нэмэлт бүтээгдэхүүн ямар ч хэрэггүй. Бид хамгийн хямд хамгийн үнэт эрдэнэс болсон шимт хоолоо өөрсдөө мэдэхгүй гаднаас бэлэн бүтээгдэхүүн уул уурхайн экспортоос олсон хэдэн дойлуураараа худалдаж авдаг.
1. ҮХЭР ХОНИНЫ БӨӨР
Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таваг дээрх бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.
2. ЗҮРХ
Үхрийн зүрх нь магни болон таурин бодисны склад. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг аж. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.
3. ҮХРИЙН ГОДОН
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжруулна. Түүнчлэн гэр бүлийн гишүүд үүнийг идвэл хүний бие организмд ач тустай ажээ.
4. ҮХРИЙН ЭЛЭГ
Хэн нэгэн шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг аж. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас ч их аж.
5. ҮХЭР, ХОНИНЫ ХЭЛ
Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.