Монголчууд нэг үеэ бодоход зам тавьж сурч байгаа. Гэхдээ л хангалтгүй. Хустайн даваан замыг жил бүр сүр болгон засдаг ч хагархай, овон тодон, энхэл донхол байсаар л байна. Зам засна гэж бүтэн зунжин шороо манаргасаар. Тэгвэл Австраличууд 4.9 км замыг ердөө л хоёр өдөрт тавьж байна. Гэхдээ чанарын шаардлагыг 100 хувь хангасан, дээд зэрэглэлийн замыг ийм богино хугацаанд тавьж, хүлээлгэн өгч байна шүү дээ. Бид энэ технологи, чадвараас суралцах л ёстой.
Үндэстэн агентлаг