Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудалд Хятадаас ирсэн найман хүн тутмын нэг нь Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарч байгааг мэдээлжээ. Өмнөд Солонгос нь тус улсад ирсэн аялагч бүрээс цар тахлын шинжилгээ авах журмыг дагаж мөрдөж буй.
Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр Инчонд өнгөрсөн Пүрэв гаригт Хятад улсаас 1247 аялагч ирсэн бөгөөд эдгээрээс нисэх онгоцны буудлын шинжилгээний төвүүдэд ПГУ-ын шинжилгээнд хамрагдсан гадаадын 278 зорчигчийн 12.6 хувь буюу 35 нь эерэг гарсан байна. Өмнөх өдөр нь ирсэн гадаадын зорчигчдоос 31.4 хувь нь эерэг гарсан аж.
Эрүүл мэндийн албаныхан эдгээр аялагчдыг явахын өмнөх болон ирсний дараах шинжилгээний хоорондох 48-50 цагийн зөрүү нь вирусийн нууц үе байж болзошгүй гэж тайлбарлаж байна.
Хятадаас ирж буй солонгос бус бүх зорчигчдоос нисэх буудал дээр шинжилгээ авч буй. Улмаар аялал жуулчлалын хязгаарлалтыг хэрэгжүүлснээс хойш Хятад улсаар зорчиж буй нийт 5,360 жуулчин Инчон хотод хүрэлцэн ирсэн бөгөөд шинжилгээнд хамрагдсан 1,199 аялагчаас 277 нь ирсний дараа эерэг гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES