“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн талаар илтгэл танилцууллаа.
Тэрбээр “Гамшиг болсон тус газар нь хоёр сая гаруй хүнтэй томоохон хот байсан. Улаанбаатар хотоор жишээ татахад Таван шараас Хужирбулан хүртэлх зайтай газрын зам дагуу баригдсан бүх байшин нурсан байв.
Нурсан барилгын цаагуур харагдах зарим барилга бүтэн байгаа ч орон нутгийн удирдлага нь “Хотоо бүрэн цэвэрлээд шинэ хот байгуулна. Бүтэн үлдсэн барилгыг дахин ашиглахгүй” гэсэн юм.
Байшингийн ханыг дүүргэсэн тусгаарлагч нь нүхтэй тоосгонуудыг шидэхэд бутарч унадаг. Ямар шалтгаанаар барилга барихад ашигладгийг мэдэхгүй ч хэврэг байсан.
Юу ч үгүй нурсан барилгаас хүн амьд үлдэх магадлал туйлын бага. Амьдралын алтан гурвалжин орсон хүмүүс амьд үлдсэн.
Мөн орон сууцныхаа хажууд тээврийн хэрэгслээ тавьсан нь бүгд дарагдсан.
Бид дөрвөн барилга дээр очсон. Эхний хоёр нь хүний хөдөлгөөн ихтэй газар бөгөөд нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгожээ. Үүнээс шалтгаалж тэр хоёр байшин овоолсон шороо шиг болсон. Харин хүний хөдөлгөөн бага орон сууц нь өөрчлөөгүй учраас хэвээр үлдсэн байна.
Турк улсад болсон шиг газар хөдлөлт манай улсад өвөл болбол нэгдүгээр хорооллын есөн давхар нэг барилга нурсан ч бид зохион байгуулж дийлэхгүй” гэв.