Байнгын хорооны дарга нарын сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа. Тиймээс Хуульзүйн байнгын хорооныхон хуралдаанаараа даргаа сонгохоор хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гишүүн Д.Ганбатыг улираан сонгохыг дэмжсэн байсан. Уг асуудлыг хэлэлцэх үед тус байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэв.
Гишүүд хэлэлцэж, санал хураалт явуулахад олонхийн саналаар Ш.Түвдэндоржийг Хуульзүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос 9 нь Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн бол Д.Ганбат гишүүнийг тус байнгын хорооны даргаар томилохыг 8 нь дэмжиж, цөөнх болсон байна.