Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чип суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхлээд буй.
Эхний ээлжид төрийн байгууллагын машинууд, нийтийн тээврийн автобуснуудад уг чипийг суурилуулж байгааг холбогдох албаныхан хэлж байв.
Харин иргэдийн эзэмшлийн болон ААН, байгууллагуудын машинуудыг цахим гэрчилгээтэй болгох ажил тавдугаар сарын 1-нээс эхлэхийг эх сурвалж мэдээлэв.
Иргэдийн автомашинд RFID чип суурилуулахдаа төвөг учруулахгүй бөгөөд хэрхэн зохион байгуулах талаар ирэх долоо хоногт нийтэд мэдээлэл өгөх юм байна.
RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах технологи. Хүний хувийн мэдээллийг дамжуулахгүй аж.
Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулжээ.