Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өргөтгөсөн худалдаанд борлуулах мах зах зээлийн үнээс хямд аж. Тухайлбал, хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8300 төгрөгөөр борлуулах бөгөөд энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ юм. Өргөтгөсөн худалдаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Харин нөөцийн махны чанарын асуудлыг ХХААХҮЯ хариуцна.
Энэ амралтын өдрүүдэд нөөцийн махыг дараах байршлуудад худалдана.