АНУ-ын шинэ
Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өнгөрсөн оны наймдугаар сард \”Холливууд”
сэтгүүлд өгсөн ярилцлагандаа \”Мерил Стрип бол гайхалтай бүсгүй, миний дуртай
жүжигчдийн нэг” гэсэн байдаг.
Өнгөрсөн
жилийн зургадугаар сард Нью-Йорк хотноо Мерил Стрип Дональд Трампыг элэглэн
дуурайж байсан ба тэрээр энэ удаад Алтан Бөмбөрцөгийн тайзнаа ч өөрийн хэлэх
гэсэн зүйлийг хэлээд амжжээ.
Мерил
Стрип үзэгчдэд хандан \”Чи бид бүгд нэг өрөөнд байна. Яг одоо бид Америкийн нийгмийн
талаар анхааралдаа авж үзэх ёстой. Энэ жил нэг үйл явдал намайг үнэхээр
гайхшруулж чадлаа. Ноён Трамп гарсан гараагүй энэ зүйл болдгоороо болно. Энэ намайг
үнэхээр сэтгэл зүйн хувьд зүрх суга татах шиг л сэтгэл санааг минь унагааж
чадлаа. Яагаад гэвэл энэ тийм сайн мэдээ биш, гэхдээ зарим хүмүүст энэ бол
зүгээр л бизнес, тэд одоо энэ явдалд баярлаж инээж байгаа бол би одоо ч үүнд
бүрэн итгэж чадахгүй байна. Энэ кино биш энэ бол бодит амьдрал гэсэн” юм.
Үүний
дараа Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа энэ талаар \”Мерил Стрип бол Хиллари
Клинтоны дэмжигч. Тэр намайг ингэж хэлсэн нь намайг муу хүн мэтээр харуулж
байна” гэх мэтээр жиргэсэн юм.