Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Д.Хаянхярваа \”Манай газрын хамт олон сар бүр нэг сайн үйлсийн аян өрнүүлж байхаар болсон. Энэ ажлынхаа эхлэл болгож Цус сэлбэлт, судлалын төвд хүсэлт гаргаж сайн дураараа цус хандивлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт манай байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна. Цаашдаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг сайн дураараа бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө цус хандивлах аянд нэгдэхийг уриалж байна” гэж ярилаа.
Цус сэлбэлт, судлалын төвийн Донор зохион байгуулах тасгийн их эмч Р.Энхтуяа \”Манай төвөөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн хувьд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олноос хүсэлт тавьсны дагуу явуулын цус цуглуулах бригад маань ирээд байна” гэлээ.
Цус сэлбэлт, судлалын төв өдөрт 100-120, жилдээ 25 мянгаас дээш хүнээс цус авах төлөвлөгөөтэй ажилладаг аж. Ингэж ажилласан тохиолдол цусны нөөц бүрэн хангагдах боломжтой гэж үздэг юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.