Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, шүүмжлэл дагуулаад байна. Уг мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхлээд буй.
Мөн дээрх асуудалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулахаар болсон байна.