Африк тивд байрлах Етиоп улсын автомашины татварын бодлого нь маш хатуу бөгөөд ялангуяа хуучин машин оруулж ирэх худалдан авахад хүндрэлтэй байдаг байна. Хуучин машины татвар нь ойролцоогоор 300% байдаг ба шинэ машин харьцангуй бага бөгөөд 40-60% байдаг байна. Жишээлбэл та өөрийн гэр бүлийн хэрэгцээний жижиг тэрэг авахад 15000$ буюу гучин таван сая төгрөг хэрэг болно. Энэ нь хөрш зэргэлдээ орших Кени улстай харьцуулахад хоёр дахин их үнэ юм. Етиоп улсын засгийн газрын хатуу төрийн бодлого нь тэднийг дотооддоо үйлдвэрлэх нөхцлийг дэмжиж байгаа мөн агаарын бохирдолтой тэмцэж байгаа нэг хэлбэр гэж үздэг байна.
Үндэстэн агентлаг