Хятадын нэгэн компани ажилчдаа борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй хэмээн маш хачирхалтайгаар шийтгэжээ. Энэ нь тэд ажил үүргээ биелүүлж чадаагүйн төлөө олон нийтийн газраар мөлхөх хэрэгтэй болсон байна. Энэ шийтгэлийн үйл явцын зураг олон нийтийн цахим хуудаснаа маш хурдацтайгаар тархсан бөгөөд олон нийт дургүйцлээ илэрхийлж эхэлсэн аж. Учир нь эдгээр ажилчдыг шийтгэсэн газар нь Жөнжоу хотын хамгийн хүн ам ихтэй газар байсан ба шийтгэл явуулсан өдөр нь баяр ёслол таарсан өдөр байжээ. Энэ өдөр ингэж шийтгэсэн нь хүний нэр төрд халдсан гутаан доромжилсон хэрэг хэмээн олон нийт үзэж байна. Магадгүй энэ нь Хятадад л харж болох хачирхалтай шийтгэл юм.
Б.Нараа