Төрийн өмчийн ерөнхий боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталжээ. Ингэснээр нийслэлийн есөн дүүргийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүд харьяаллын дагуу аль сургуульд суралцах нь тодорхой болж байна.
Бүртгэл хэзээ эхлэх талаар Нийслэлийн Боловсролын Газраас тодруулахад “ЕБС-ийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг наймдугаар сарын 15-ны Мягмар гарагт “E-MONGOLIA” системээр бүртгэж эхэлнэ” гэдгийг хэллээ.
Энэ жил 39,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ.