Дэлхийн цэргийн спортын холбоо буюу /CISM/-ноос зохион байгуулдаг Дэлхийн цэргийн спортын зургадугаар тоглолт
БНСУ-д амжилттай болж байна. Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний \”Алдар\” спорт хорооны цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдүүллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид АЛТАН МЕДАЛЬ хүртсэн байна. Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурдвал жудо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, Олон Улсын хэмжээний мастер А.Батсуурь жудо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртээд байна. А.Батсуурийн хувьд багийн төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн бөгөөд цэргийн олимпоос хос медаль авсан сайхан амжилт үзүүлээд байна. Жудо бөхийн тамирчин Х.Цоггэрэл хүрэл медаль хүртсэн бол дугуйн төрлөөр оролцсон тамирчин маань тавдугаар байранд, жудо бөхийн таван тамирчин мөн адил тавдугаар байранд шалгарсан мэдээлэл ирлээ. Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, буудлагын тэмцээнүүд үргэлжилж байна. Баг тамирчдыг ахалж Батлан хамгаалахын сайд А.Баттөр ажиллаж байна.