ОХУ Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) бүрэн эрхт гишүүн болгох сонирхолтой байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Дорнын эдийн засгийн наймдугаар чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрээр “Монгол Улс 20 жилийн турш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар оролцсон ч ажиглагчийн статус нь энэ байгууллагаас олгож буй боломжуудыг ашиглах боломж олгохгүй байна гэж бид үзэж байна. Тиймээс бид энэ статусыг дээшлүүлж, Монгол Улсыг бүрэн эрхт байгууллага болгох сонирхолтой байна” гэжээ.
Дорнын эдийн засгийн ээлжит VIII форум 2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Владивосток хотноо эхэлсэн. Форумын хэлэлцэх гол асуудлуудыг нэрлэвэл цаг үеийн шинэ нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийн асуудлууд, Хойд тэнгисийн далайн тээвэр идэвхтэй хөгжиж байгаа энэ үед ложистикийн гинжин хэлхээг шинээр бий болгох зэрэг юм. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд форумын үеэр Энэтхэг, Хятад, Лаос, Монгол Улсууд болон АСЕАН, БРИКС, Евро Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай төрөл бүрийн бизнес яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.
https://tass.com/politics/1673159