Монгол ардын намын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөөнд болж байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг, түгжрэлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг томилох нэр дэвшүүлжээ.
Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилохоор Ерөнхий сайд Засгийн газарт танилцуулсан. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилох бололтой.
Мөн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг намынхаа УЗ-ийн хурлын үеэр нэр дэвшүүлсэн аж.