2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн луйварт \”чухал шалгалт\” хийнэ гэдгээ Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп 25-ны өдөр мэдэгдлээ.
Мөн өдөр, Дональд Трамп твиттер хуудсандаа, сонгуулийн луйврын асуудлаар 2 мужид \”шалгалт\” хийнэ. Хууль бус цагаачид сонгуульд саналаа өгсөн төдийгүй, нас барсан хүмүүсийн нэрийг ч ашигласан байна. Америкийн засгийн газар шалгалтын дүнгийн дагуу санал хураах журмыг чангатгана гэжээ.
Дональд Трамп чухам аль 2 мужид шалгалт хийхээ тодруулаагүй. Хууль бус цагаачид Калифорни, Виржини, Шинэ Гэмпшир мужийн сонгуульд саналаа өгсөн хэмээн тэрээр шүүмжилж байсан юм. 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр мужид Хиллари Клинтон ялалт байгуулсан билээ.