Улаанбаатар хотод энэ сарын эхээр их хэмжээний цас орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүссэн.
Цас цэвэрлэх явцад буюу 2023 оны арваннэгдүгээр 5-нд иргэн “О” Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт “Toyota” маркийн машинтайгаа удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан юм.
Тэгвэл энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Тухайн үйлдэл нь хотын дарга Х.Нямбаатарыг цас цэвэрлэгээний явцыг шалгах үеэр болсон.