ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, олон хүний амь хөнөөсний дараа Израил дайны байдал зарлаж, улмаар Газын зурваст цохилт өгч эхэлсэн.
Энэ үеэр олон мянган энгийн иргэн амиа алдаж, үүнийг дэлхийн олон орон буруушааж байгаа бол Израил энэ бүхнийг үл харгалзан эцсээ хүртэл тэмцэнэ гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.
Times of israel сонины дамжуулснаар, Израил ХАМАС бүлэглэлийг ялах ёстой, шаардлагатай бол бүх дэлхийг ч сөрөн хатуу зогсоно хэмээн Беньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Олон улсын ямар ч дарамт шахалт, Израилыг болон цэргийн алба хаагчдыг гүтгэн буруутгаж байгаа нь Израилын тууштай байдалд нөлөөлж чадахгүй гэж Нетаньяху цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ЦАХАЛ-д хандан байлдаанаа зогсоохыг уриалсан мэдэгдэл хийснийг Нетаньяху ёсзүйн алдаа хэмээн нэрлэсэн байна. Иргэдийг халхавч болгон ашиглаж байгаа алан хядагчдыг хамгаалахгүй байхыг Нетаньяху уриалжээ.