Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас Газын зурвас дахь томоохон үйл ажиллагаа зогссон болохыг мэдээллээ. Тодруулбал Израилаас Газын зурваст хийж буй дайралтын улмаас томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаа зогссон. Улмаар нас баралтын тоо нэмэгдэж байгаа аж.
ДЭМБ цахим хуудсаараа дамжуулан Газын төв эмнэлэг болох Аль-Шифад цахилгааны доголдол, хүнсний хомсдолын улмаас олон хүний амь эрсдэлд орсныг мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар тус эмнэлэгт 650 орчим өвчтөн, 250 эрүүл мэндийн ажилтан, орон гэр хайж очсон 1500 гаруй хүн байгаа гэнэ. Эмнэлгийн үйл ажиллагаа саатсаны улмаас инкубаторт байсан гурван нярай эндсэн гэв.
Палестины эрх баригчдын мэдээлснээр дайралтад амь үрэгдсэн 11 мянга гаруй иргэний 40 хувь нь хүүхэд байжээ. Иймд ДЭМБ-аас галаа зогсоож, энгийн ард иргэдийг хамгаалах шаардлагыг удаа дараа тавьж байгаа юм.
Эх сурвалж: Reuters