Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм.
2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэжээвэр гурван нохой 200 гаруй тооны малд халдсан бөгөөд иргэд тухайн үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртсөн байна.
Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, гадуур авч гарах бол амны хамгаалалт хийх, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлж байна.
Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд:
Онцгой байдлын газар – 105
Нийслэлийн Мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 7014140
Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 70282853
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв – 70210316
Нийслэлийн Эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд яаралтай мэдэгдэнэ үү.