Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, \”Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа.
Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны тус айлд хөл муутай, босч явах боломжгүй хүн байсан бөгөөд тэднийг цонхоор нь гаргаж, эмнэлгийн тусламж дууджээ.