Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” Монгол драмыг “The Mongol Khan” нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт саяхан амжилттай тоглосон. Уг жүжиг нь 40 мянга гаруй хүний хүртээл болж, урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан нь Монголын соёлыг баруунд сурталчилсан томоохон үйл явдал болсон.
Мөн БНХАУ-ын Бүх xятадын Соёлын яам зэрэг төрийн байгууллагуудаас “тоглож болно” гэсэн зөвшөөрөл авч улмаар Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Ордос хотод тоглохоор тасалбараа борлуулаад байсан уг жүжгийг тус улсад тоглуулахгүй хориглосон үйл явдал өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д болсон. Харин Хятадын тал ийнхүү хориглосон явдалдаа “Тамгагүй төр” жүжгийн багт нөхөн төлбөрийг өгсөн байна.
Тэгвэл Их Британийн гурван театраас “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотод дахин тоглуулах урилга ирүүлсэн бөгөөд жил бүрийн есдүгээр сард Англид хүрэлцэн очиж, “The Mongol Khan” жүжгийг тоглох төлөвтэй байгаа аж.
Улмаар Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот зэрэг булангийн орнуудад “ирж тоглооч” гэсэн урилгыг “Тамгагүй төр” жүжгийн баг хүлээн авсан ба өдгөө гэрээ байгуулах ажлууд нь үргэлжилж хоёр жилийн хугацаатай аялан тоглолт хийх хуваарь гарч байгаа ажээ. Харин Монгол Улсыг гадаадад сурталчилж, соёлыг түгээж буй “Тамгагүй төр” жүжигт Соёлын яам, Гадаад харилцааны яамнаас анхаарахгүй улсаас тэдэнд огт тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ажээ.