Манжуур хотын Матрёшка хүүхэлдэйн талбай нь ОХУ-ын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн Матрёшка хүүхэлдэйгээр чимсэн чөлөөт талбай юм.
Талбайд 208 ширхэг төрөл бүрийн Матрёшка хүүхэлдэй байгаа бөгөөд үүнээс хамгийн том нь 30 м өндөр юм. Энэхүү хүүхэлдэй дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэй гэгдэж байгаа аж. Матрёшка хүүхэлдэйн талбайг Хятад, Монгол, Орос гурван улсын өнгө төрхийг уялдуулан бүтээжээ. Энэхүү талбай нь Манжуур хотын гол аялал жуулчлалын үзэсгэлэнт хэсгийн нэг болно.