Бээжин их сургуулийн 6-р эмнэлгийн Лү Линь профессорын ахалсан судалгааны баг саяхан тамхины донг арилгах шинэ арга олжээ. Энэ нь никотинд донтох зэрэг ямар нэгэн ой тогтoцын архаг өвчинтэй холбоотой сэтгэц мэдрэлийн талын доголдлыг үр ашигтай засахад өгөөжтэй юм байна.
Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн \”Сэтгэц мэдрэлийн өвчний судлал\” сэтгүүлд саяхан Лү Линь профессорын ахалсан судалгааны багийн өгүүллийг нийтэлж, тэдгээр судлаачид ямар нэгэн ой тогтoцын улмаас архаг донтой болсныг арилгаж чадах аргыг судлан нээж, эд юманд шунаж донтохыг эмчлэн засах арга зам олсноор тамхины дон зэрэг архаг өвчнийг арилгах шинэ амжилт гаргалаа хэмээн үнэлэн танилцуулжээ.
Энэ судалгааны дүнг олон улсын салбарт өргөнөөр туршиж байгаа юм байна.