Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 16. Санчир гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Барилдлага: Түлэх, Шүтэн барилдлага: Мунхрахуй, Суудал: Уул. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. 08 цаг 34 минутад сар тэргэл болно. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Үндэстэн агентлаг