Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болсон энэхүү үйл явдал нь Итали бүсгүй Tiziana Cantone өөрийн хуучин найз залуудаа атаархал төрүүлэхийн тулд шинэ найз залуутайгаа амраглаж буй бичлэгээ явуулсан байна. Гэвч эр атаархалдаа туйлширч энэ бичлэгийг олон нийтэд тарааж түүнийг биеэ үнэлэгч, садар эмэгтэй мэтээр цуурч мөн олон ч хориотой сайтуудаар цацагджээ. Ингээд Италийн сошиал ертөнцөөр бүсгүйг мэдэхгүй хүн бараг үлдсэнгүй. Түүнийг харааж, явсан газарт нь шихүүцэж байлаа.
Тэрээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд аавыгаа харж байгаагүй билээ.Түүний ээжид ч энэ явдал хүнд туссан юм. Түүний ээж хэлэхдээ \”Миний охин бол хэнд ч гэмгүй сайн охин. Хүмүүс зүгээр л миний охины амьдарлаар тоголчихлоо. Тэд ямар ч утгагүй бичлэгт туйлширч , худлаа мэдээлэлд автан үнэн болтол тараацгааж, ярьлаа\” гэжээ. Гүн сэтгэцийн хямрал, дарамтанд орсон бүсгүй гэрээсээ явж одсон ба тэрээр энэ бүх мэдээлэл намжтал хүлээж тэсээгүй бөгөөд хар тамхинд орж, их хэмжээгээр хэрэглэн нас барсан байна. Энэхүү үйл явдалд холбоотой сайт, хориотой сайтуудыг шүүхээр торгууль ногдуулж, мөн нэр төрийн цэвэрлэн, бүх бичлэгийг устах шийдвэр гаргасан байна. Үнэхээр аймшигтай… сошиал ертөнц бол хоромын төдийд алж, эсвэл хоромын төдийд баяжиж болох нэг төрлийн зэвсэг юм гэдэгийн баталгаа энэ бөгөөд та яаж зэвсэгээ ашиглах нь таны гарт л байдаг.
Үндэстэн агентлаг