Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноён ууланд зөвшөөрөлгүй олгосон дөрвөн лицензийг хүчингүй болгох асуудлын талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн байна.
\”Сентерра гоулд” компанийн зүгээс \”Улсын тусгай хамгаалалттай газар болон стратегийн орд газрын хилийн бүс тодорхойгүй байгаа. Тиймээс тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан юм. Тус асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ шийдвэрийг \”Сентерра гоулд” компани эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан энэ аж. Гэвч давж заалдах шатны шүүх маргааныг хэлэлцэж дуусах хүртэл Ноён ууланд ямар ч олборлолт явуулж болохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Хэрвээ олборлолт явуулбал хуулийн дагуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Үндэстэн агентлаг