Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын зам тээврийн газар сүүлийн үе, энэ оны 7-р сараас Дубай нь дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоц үйл ажиллагаа явуулдаг хот болох бөгөөд Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн анхны нисэгчгүй нисэх онгоц \”Ихан 184\”-ыг ашигласан гэж мэдэгджээ.
Дубай хотын зам тээврийн газрын захиалан үйлдвэрлэсэн энэхүү нисэгчгүй нисэх онгоцны бүтэн нэр нь \”Ихан 184 автомат зорчигч тээврийн нисэх аппарат\” гэдэг бөгөөд цэвэр цахилгаан хэрэглэж, нислэгийн чадал нь хагас цаг буюу 50 км орчим нисэж, дээд тал нь 117 кг ачаа ачиж болдог. Зорчигч суудалдаа суусны дараа ухаалаг дэлгэцэн дээр очих байрлалаа оруулна, дараа нь газраас удирдах төв 4G сүлжээний алсын удирдлагаар нисэх онгоц очих байрлалыг зохицуулдаг юм байна.
Дубай хотын зам тээврийн газрын дарга Маттар Аль-Тайер хэлэхдээ, Дубай хот \”Ухаалаг хот\” бий болгохоор хичээн ажиллаж байгаа бөгөөд нисэгчгүй агаарын тээврийг хурдтай хөгжүүлэх нь уг хотын байгуулж буй чухал хөгжлийн хандлага юм гэжээ.
эх сурвалж: mongol.cri