Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав. Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, ААН байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд худалдаа үйлчилгээний 6473 аж ахуйн нэгж, нийслэл, дүүргийн харьяа төрийн үйлчилгээний болон захиргааны 489 байгууллага, ерөнхий боловсролын 97 сургууль, 135 цэцэрлэг, 35 их дээд сургуулийн нийт 28730 хүн оролцож, 2,8 сая м.кв талбайгаас 2462 тонн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна. Мөн тус цэвэрлэгээгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд идэвхгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.