АФрикын Кени улс нь хамгийн ядуу улсуудын нэг бөгөөд энд мөн цөөн тооны хүмүүс мал аж ахуй эрхэлж амжиргаагаа залгуулдаг боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас үүдэн идэш тэжээл нь хомсдож тэд өөрсдийн хоолоо хагаслан үхэр, малаа хооллож байна. Мөн төр засгаас мал аж ахуйн салбарт ямар ч тусламж дэмжлэг байдаггүй юм байна. Дундаж үхэр 400-500$ байдаг бол Кени улсын үхэр 100$ хүрдэг гэнэ. Яагаад гэвэл хэт туранхай учраас ийнхүү үнэлж авдаг гэв. Мөн олон хонь, үхэрнүүд идэш тэжээлийн дутагдлаас эсвэл усны гачигдлаас болж хорогддог бөгөөд мал аж ахуй гэлтгүй хүн хүртэл амьдархад хэцүү бөгөөд тэд ундны усаа хамгийн ойроос гэхэд л 10-15километрын холоос зөөдөг юм.
Үндэстэн агентлаг