Эрүүгийн цагдаагийн албанаас “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарын ажлын байранд яг одоо шалгалт хийж байна.
Тодруулбал, Р.Базарыг сонгуулийн ажил санхүүжүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Улмаар түүний “Шангри-Ла” дахь ажлын байранд нэгжлэг хийж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, “Алтайн хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм. Тус компанийн захирал Р.Базарыг хэвлэлээр 3,3 сая ам.доллароор хувийн нисдэг тэрэг худалдан авсан зэргээр бичиж, улмаар “Баян Базраа” гэж хочилдог.