Энэтхэг улс нь маш олон хүн амтай бөгөөд түүний зэрэгцээ хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд олон байдаг байна. Үүний дотор хараагүй иргэд таван сая гаруй бүртгэгдсэн байдаг ба тэдний хөдөлмөр эрхлэлт нь үнэхээр бага тоонд байдаг байна. Тэгвэл саяхан энэтхэг улсын нэгэн үнэртэй усны компани хараагүй иргэдийг сонгон үнэртний мэргэжилтэн болгон дадлагажуулж ажлын байр олгож эхэлжээ. Мэдээж хэрэг та бидний цөөнх хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэдий биднээс дутмаг байдаг ч нэг мэдрэхүйгээрээ илүү хөгжсөн байдаг билээ.
Үндэстэн агентлаг