Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар шалгаруулсан бөгөөд шилдэг номинациудын шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг нарын аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.
Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны \”Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум” номинацид Мөст сум шалгарсан бол шилдгийн шилдэг Гранпри шагналын эзнээр Баясгалант өндөр хөхий ХХК шалгарч, аймгийн Засаг даргаас өргөмжлөл, цомоо гардан авсан байна.
Хаврын өнгө 2017 үзэсгэлэн худалдааны \”Шилдэг сүүн бүтээгдэхүүн” номинацид Мөст Алтайн хишиг малчны нөхөрлөл, \”Шилдэг гурилан бүтээгдэхүүн” номинацид Бадамлах оюу ХХК, \”Шилдэг махан бүтээгдэхүүн” номинацид Хишиг эрдэнэ баяжих ХХК, \”Шилдэг тавгын иж бүрдэл” номинацид Ховд арвай талх нарийн боовны цех, \”Шилдэг оёмол бүтээгдэхүүн” номинацид Буянт үйлийн шим хоршоо, \”Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн” номинацид Нарсны үнэр ХХК, \”Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” номинацид Булган сумын иргэн Ш.Батгэрэл, \”Шилдэг органик бүтээгдэхүүн” номинацид Гурван хайрханы дом ХХК, \”Ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн ” номинацид Тахилгатын нуруу ХХК, \”Үйлдвэр эрхлэгч шилдэг залуу” номинацид иргэн М.Баточир, \”Чанарыг эрхэмлэгч байгууллага” номинацид Үр жимс хоршоо, \”Олон нэр төрлийн хүнсний ногоо боловсруулсан бүтээгдэхүүн” номинацид Буянт нахиа хоршоо, \”Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” номинацид Шинэ санаа Буянт нөхөрлөл хоршоо тус тус шалгарсан байна.
khovd.gov.mn