Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгсөн.
Энэ үеэрээ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Цагалбарын дансанд байгаа 13 сая төгрөгийг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг дэлгэсэн юм.
Үүнд, Ц.Элбэгдорж, “Сая харуулж байгаа “хэрэгт авагдсан” гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Санаа тавьж буй олон хүнд баярлалаа. Хуулийн болон техникийн асуудлаар зөвлөх бол DM бичээрэй” гэх хариу тайлбарыг хийсэн байна.