Хойд Солонгосын удирдагч Ким Чин Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг мэдрэлд нөлөөлдөг \”Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн газраас мэдээллээ.
Малайзын цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар \”Химийн зэвсгийн төв түүний нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн. Одоо бусад хэсгээс авсан дээжийг шинжилж байна” гэжээ. \”Ви-Экс” бол НҮБ-аас гаргасан үй олноор хөнөөх зэвсгийн жагсаалтад орсон химийн бодис юм. Энэ нь амтгүй, үнэргүй бодис бөгөөд химийн зэвсгийн конвенцид \”үүнийг зөвхөн судалгаа, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор ашиглаж болно” гэж заасан байдаг аж.
Уг бодисыг шингэн эсвэл тосон хэлбэрээр үйлдвэрлэж болдог байна. АНУ-ын Армийн хими-биологийн \”Edgewood” төвийн мэдэгдсэнээр, уг бодисыг их тунгаар ашигласан тохиолдолд 15 минутын дотор үхэлд хүргэдэг бөгөөд \”мэдрэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй химийн бодис” юм гэжээ.
Үндэстэн агентлаг