Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага нэлээд ирсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн \”Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн \”Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин;
Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн \”Өрөөлийн даваа” гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн \”Зоон даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин;
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн \”Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа.
Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн \”Хэмээлэг” гэдэг газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас А (8 настай, эмэгтэй) осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж 2017.03.01-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг \”Уур баагдаг” гэдэг газар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр \”Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.