АНУ-ын урлагийн алдарт хосуудын нэг болох Кати Перри Орландо Блуум нар харилцаандаа түр завсарлага авсан талаар АНУ-ын эх сурвалжууд мэдээлж байна. Тэдний харилцаа 2016 оны нэгдүгээр сараас эхэлжээ. Тодруулбал Vanity Fair Оскар үдэшлэг дээр хамт байсан ба маргааш нь Жүжигчин Орландо Катти-гийн гөлөгийг тэвэрсэн зураг Инстаграм хуудаснаа байршуулсан байжээ. Тэд өнгөрсөн пүрэв гарагт салах шийдвэрээ албан ёсоор олон нийтэд ил болгосон байна. Холливуудын алдарт хосуудын салах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа боловч аль алины зүгээс харилцаагаа өндөрлүүлэхийг хүсч байгаа аж. Катти \”Cosmopolitan”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энгийн хосууд бие биенийгээ хүндэлж өөрсдийн гэсэн орон зайг нь гаргаж өгдөг гэж дурдсан байна. Мөн тэрээр өөрийн твиттер хуудаснаа 2017 онд шинэ амьдрал эхлэх тухай жиргэжээ.