Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд иргэд цагдаа нарын хооронд маргаан дэгдээд байгаа. Шалтгаан нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд, тус дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсонтой холбоотойгоор АН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, түүнийг тараахаар очсонтой холбоотой. Үймээний үеэр цагдаа нарыг хүч хэрэглэж, нулимс асгаруулагч цацсан гэх мэдээллийг АН-ынхан өгсөн.
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Б.Баатархүү \”Цагдаагийн ерөнхий газарт эмх замбараагүй байдал үүссэн гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу БЗД-ийн цагдаагийн албан хаагчид иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд ажилласан. Одоогоор үймээн намжаад байан. Цагдаагийн албан хаагч нулимс асгаруулагч хэрэглэсэн, иргэдийг бороохойдсон гэдэг нь худлаа. Харин ч иргэдийн дундаас цагдаагийн албан хаагч руу үл мэдэх нунтаг зүйл цацсан хэрэг гарсан. Үүнийг шалгаж байна. Үймээн дэгдээсэн хүмүүсийг цагдан хорьсон зүйл байхгүй. Мөн гэмтсэн бэртсэн гэх мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэж байна. Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийг гэмтээх, нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбар өглөө.
Үндэстэн агентлаг