Нийслэл хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл \”эзэнгүй” явж ирсэн гэж хэлж болно. Дүүргийн ИТХ-ынсонгуулиар АН-аас нэр дэвшигчидын 6 нь сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан асуудлаас үүдэлтэй хууль шүүх дамнасан маргаан өрнөсөн. Ийнхүү дүүргийн ИТХ-ын сонгуульд иргэдийн саналыг худалдан авахыг оролдсон гэх хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, АН-ын нэр дэвшигчээс 5 нэр дэвшигчийн нэрийг татсан шийдвэрийг дүүргийн сонгуулийн хороо гаргажээ.
Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН олонхи болж, хуулийн дагуу Засаг даргад нэрээ дэвшүүлэн Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хандсан байдаг. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 сарын 2-ныөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ыншийдвэрийг үндэслэн тус дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилжээ.
Гэвч унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчийн үлгэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа хуулийн дагуу болж байгаа үйл явдлыг улстөржүүлж, АН-ын гишүүдийг дүүргийн Төр захиргааны байрны гадна цуглуулан,МАНхууль бусаар орон нутгийн эрх мэдлийг авч байгаа мэтээр асуудалд хандаж байгаа нь харамсалтай.
Тэгвэл шинэхэн томилогдсон Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалангийн хувьд ажлаа авсан даруйдаа дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудал,иргэдийн ажил амьдралтай газар дээр нь танилцах зорилгоор ИТХ-ындарга Г.Атармаа болон холбогдох албаны дарга нарын хамтаар энэ амралтын өдрүүдэд дүүргийн 10-р хороонд ажиллаж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт аж төрдөг 80 гаруйөрхийн хувьд усны судлаас болж хальсан усанд автаж, сүүлийн гурван сарын турш хүн амьдрах нөхцөлгүй хүнд байдалд амьдарч байгаа юм байна.
Тиймээс дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан анхны ажлаа дээрх хороодын иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцжээ.
Засаг дарга Э.Бат-Амгалангийн хувьд улстөржилт, элдэв маргаанаас илүүтэй дүүргийн иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ийнхүү амралтын өдрийг үл хайрхан ажиллаж байна.
Маргааш Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан дүүргийн 5-р хороонд ажиллах юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Ц.Мөнх
Үндэстэн агентлаг