Дэлхийн ноён оргил Эверестын ууланд олон аялагч, уулчид гарах хүсэл эрмэлзэлтэй байдаг хэдий ч бас тийм ч амар даваа биш билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Австрали улсын иргэн Балби талаас гарах бүсэд 5380 метрийн өндөрт шөнө буудалсан газраа нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг амьсгалын замын даралт гэж тогтоогоод байгаа юм. Судалгаагаар өнгөрсөн оны хавар гэхэд л Гималайн нурууны Эверест оргилд авирч байгаад 10 уулчин нас барсан байна.
Үндэстэн агентлаг