Нийслэлийн Баянзүрх дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга Э.Бат-Амгалан амралтын өдрүүдэд тус дүүргийн 5 болон 10-р хороонд ажилласан. Өнөөдөр тэрбээр Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвдулам, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга н.Өсөхбаяр, Цэргийн штабын дарга Ч.Цог, Аж ахуйн дарга Д.Балдансүрэн, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, Бүртгэлийн хэлтсийн дарга Э.Жавхлан, Биеийн тамир, спорт хорооны дарга С.Эрдэнэбат, тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга Ж.Батбаатар, Цагдаагийн 2-р хэлстийн дарга Т.Дамбийням, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Батсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа, Дүүргийн газрын албан дарга н.Бат-Ундрах, Соёлын төвийн дарга С.Бархас, Татварын хэлстийн дарга Ж.Гансүх, Дотоод аудитын дарга Ө.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга н.Энхзул, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга н.Эрдэнэсувд болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Б.Энэрэл