“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө болж байна.
Өнөөдөр /2024.08.01/ Монголын Үндэсний шигшээ багийн таван тамирчин өрсөлдөх бөгөөд боксын төрөлд М.Энхжаргал хагас шигшээд шалгарах эсэхээ шийдвэрлэх тулаан хийнэ.
Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулъя.
15:30 цаг: Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд 16:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн 16:00 цаг: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн 18:00 цаг: Буудлага спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн 22:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн медалийн барилдаанууд 23:20 цаг: Боксын эмэгтэйчүүдийн 54 кгын жинд шөвгийн наймд шалгарсан М.Энхжаргал тулаан хийнэ.