Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 9-нд нийтэлсэн \”2016 оны Америкийн хүний эрхийн тэмдэглэл\”-д онцлохдоо, Америкийн эмэгтэйчүүдийн орлогын өсөлт эрэгтэйчүүдийнхээс доогуур байгаа бөгөөд байнга бэлгийн халдлага, хүчирхийлэлд өртөж, эрх ашгийг хамгаалах ажилд бэрхшээл гарч байна гэжээ.
Хүний эрхийн тэмдэглэлд: Америкт бэлгийн халдлага, хүчирхийлэл газар авч байгааг онцолжээ. \”USA Today\” сайт 2016 оны 7-р сарын 7-нд мэдээлснээр, эмэгтэйчүүдийн бараг дөрөвний нэг нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Хохирогчид олон хүчин зүйлээс болж, зарга хийхээс айдаг учир энэ тоо хэмжээ улам нэмэгджээ.
Үүнээс гадна, хүний эрхийн тэмдэглэлд дурдахдаа, бага дунд сургуулийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл байнга гарч байна. Америкийн Боловсролын яам 2015 онд, үндсэн боловсролын сургуульд сургуулийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл гарсантай холбоотой иргэний гомдол мэдүүлсэн хэрэг 65-ыг хүлээж авсан нь 2014 оныхоос гурав дахин их болжээ.