Paris 2024 Ц.Баттулга F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль авлаа. Паралимпын хөнгөн атлетикийн төрлөөр медаль авсан анхны монгол хүн боллоо.
Парис 2024 паралимпын наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга өрсөлдлөө.
F40 ангиллын бөөрөнцөг шидэлтийн төрөлд 9 тамирчин оролцсоноос Ц.Баттулга 11.09 метр түлхэж мөнгөн медаль хүртлээ.
Түүний зургаан оролдлогын шидсэн зайнууд:
- 9.61
- 9.72
- 10.30
- 10.48
- 11.09
- х
33 настай Ц.Баттулга 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль авсан бөгөөд 2015, 2024 оны ДАШТ-д 8-р байр эзэлж байв.
F40 ангилалд биеийн богино үе мөчтэй тамирчид оролцдог онцлогтой.