УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 хуулийн төсөл, УИХ-ын 4 тогтоолын төслийг энэ сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.
Үүнд Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэн байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ төсөлд өсвөр насны хүүхдүүдэд тус бүр 100 мянган төгрөгийн эрхийн бичиг тараах, соёлын үйл ажиллагаа, дугуйланд хамруулахаар төлөвлөсөн. Гэвч УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд шинэ хуулийн төслийг дэмжсэнгүй. Ингэснээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцад 18.3 тэрбум төгрөгийн зардал хэвээр үлдлээ.