Өнгөрөгч амралтын өдөр
эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.
Уг нь хэвлэлээр албан үүргээ гүйцэтгэж яваад ийм хэрэг гарсан гэх мэдээлэл явж
байсан юм. Тэгвэл ХЗЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга И.Зоригт \”архидан
согтуурсанаас ийм хэрэг гарсан” гэж мэдэгдэв. Мөн \”Хууль зүйн сайдын 2014 оны
12 дугаар сарын 31-ны өдрийн \”Архидан согтуурахтай тэмцэх талаар авах арга
хэмжээний тухай” А/248 дугаар тушаалыг гаргасан. Харин энэ үйл явдал арга
хэмжээний биелэлт хангалтгүй байгааг илтгэж байна” гэж тайлбарлалаа.
Тэгвэл ЦЕГ-ын даргын
зөвлөл өчигдөр орой хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаалтнуудад
сахилгын арга хэмжээ авсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүгийн
цагдаагийн газрын албан хаагчид амралтанд явцгаажээ. Улмаар талийгаач Ө, Г, Б нарын байрлаж байсан өрөөнд орж, Ө
цохиулснаар нас барсан байж болзошгүй аж. Хэргийг шалгаж байна. Харин албан
хаагчдаа амралтанд авч явахдаа үүрэг чиглэл өгч, удирдан зохион байгуулж
чадаагүй удирдлагуудад хариуцлага тооцжээ.
Амар