АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Си
Жинь Пин нар өчигдөр уулзлаа. Энэхүү төрийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хүчирхэг
эдийн засагтай улс орнуудын тэргүүн нар оролцож буй онцлогтой. Тэд 24 цагийн турш
эдийн засаг, гадаад худалдаа, аюулгүй байдал зэрэг олон асуудлаар хэлэлцэх аж. Төрийн
тэргүүнүүдийн уулзалтад Трамп гэр бүлийн хамтаар айлчилсан байна. Мөн хоёр орны
хооронд дээд төвшний уулзалтуудыг тогтмол явуулах протокол бий болгох төлөвтэй
байна.