ВВС агентлагийн судалгаагаар Хятад улсын нийт хүн амын 70 хувь нь өөрийн гэсэн орон байргүй зээл, түрээс зэрэгт багтсан байдаг гэнэ. Ялангуяа 19-36 насны залуучууд өөрийн гэсэн орон байртай болох үнэхээр хэцүү гэдгийг судалгаагаар харуулжээ. Хятад улсад үл хөдлөх хөрөнгө өндөр төдийгүй ядуурал, цалингийн босго, хүмүүсийн боловсрол, төрийн тогтолцоо зэрэг нь үүний хүчин зүйл гэж үзжээ. Мөн Хятад улсын гэрлэлт залуугийн үл хөдлөх хөрөнгөтэй шууд хамаардаг болсон байна. Мексик, Франц зэрэг улс удаах байранд багтжээ.