Орон нутгийн цагаар 6-ны өдөр Оросын олон хотуудын ард иргэд терроризмын эсрэг жагсаж, 4-р сарын 3-нд Санкт-Петербургийн метронд гарсан террорист халдлагад амиа алдагсдыг дурсан санагалзаж буйгаа илэрхийлжээ. Тус жагсаал засгийн газрын зөвшөөрлийг авсан бөгөөд 50 мянган хүн оролцжээ.
6-ны оройн 5 цагийн үеэр Москвагийн Кремлийн ордны ойролцоо Манес талбай болон түүний ойр хавиар олон хүн жагсаж, 4-р сарын 3-нд Санкт-Петербургийн метронд гарсан террорист халдлагад амиа алдагсдыг дурсан санагалзаж, хотын иргэдээ дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Москвагийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Михайл Антонцев жагсаалд оролцон хэлэхдээ, бид энд хуран цугларч, терроризмд цохилт өгөх хүсэлтээ илэрхийлж байна. Бид Санкт-Петербургийн ард иргэдтэй сэтгэл нэгтэй, хамт байвал бид өрсөлдөөн сорилтыг туулж чадна гэжээ.